ИЗНН-ын удирдлагууд сонгогдлоо

ИЗНН-ын 15 жилийн ой тохиож, өчигдөр баярын болон намын Их хурлаа хийлээ. Их хурлаараа тус намынхан засгаас гарах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан ч хэлэлцээгүй байна. Харин намын даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. ИЗНН-ын гишүүд намынхаа дүрмийн дагуу гурван даргатай болсон байна.
ИЗНН-ын даргын сонгуульд нийт 9 хүн нэр дэвшсэнээс 7 хүн өрсөлдсөн. Нууц санал хураалт явуулснаар С.Оюун 298, Ц.Ганхуяг 282, С.Дэмбэрэл 240 санал тус тус авснаар намын даргаар сонгогдлоо.



3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ