Л.Гантөмөр сайд Баянхонгор аймагт ажиллаж байна

Боловсрол,Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагүй зүйлийг нь нээн хөгжүүлж амжилтад хүргэх зорилготой. “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилт явц орон нутагт хэрхэн явж буйг салбарын сайд Л.Гантөмөр газар дээр нь очиж танилцахаар 7-8 аймаг руу хөлгийн жолоо залжээ.

Сайдыг дагалдан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр, БМДИ- захирал Г.Сүглэгмаа, СУИС-ийн дэд захирал Ч.Бат-Эрдэнэ, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, ШУТИС-ийн тэргүүн дэд захирал Д.Батчулуун, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гэх мэт албаны бусад хүмүүс явж байна.

Тэд өнөөдөрБаянхонгор аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн явцтай танилцаж Баянхонгор сумын 9, 4-р цэцэрлэгүүдэд ажиллажээ.

Баянхонгор аймгийн төвд 12, сумдад 26, нийтдээ 38 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

2 дахь жилдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 4-р цэцэрлэгийн тухайд л гэхэд Монгол наадгайгаар хүүхэд бүрийг сургаж хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн багш нар бүх тоглоом, хөгжмийн зэмзэгүүдийг өөрсдийн гараар хийж бүтээсэн байна.

Салбарын Сайд тус цэцэрлэгт ажиллах үеэрээ Цэцэрлэгүүдэд заавал том үйлдвэрээс тоглоом нийлүүлэх бус ийм жижиг өрөөнд хийж болдог жишээ энд байна хэмээн сайшаажээ. Үндсэндээ Орон нутагт хүүхдийн боловсролыг системчилсэн хөтөлбөрийн дагуу бус хүүхдийг хөгжүүлэх дуртай арга барилаар багш нар сургах болсон байна.

Тодруулбал цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ өглөө угтан аваад өөрсдийн дуртай тоглоом сонирхол зэрэгт нь тулгуурлан хүүхэд бүртэй нэг бүрчилэн ажилладаг.

Цэцэрлэгийн сургалт өдөржин тоглоомон дунд явагдаж хүүхдүүдийн авъяасыг хөгжүүлэх талд маш оновчтой алхам болж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ