11 тэрбум төгрөг МАН-д олгосон нөхөн төлбөр гэнэ

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос "Тусгаар тогтнолын ордон"-г барихдаа улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг МАН-аар эргэн төлүүлэхийг шаардаж УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт албан ёсоор шаардлага хүргүүлж буйгаа өчигдөр мэдэгдсэн. Харин өнөөдөр МАН-ын удирдлагууд энэ асуудлаар мэдээлэл хийв.

МАН 2008 оны долдугаар сарын 01-ний үйл явдлаас өмнөхөн намынхаа байрыг үнэлүүлсэн аж. Тухайн үед энэхүү объект арав гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна гэсэн тооцоо гарч байжээ. Иймд дээрх нэхэмжилсэн 11 тэрбум төгрөг нь зөвхөн МАН-д олгосон нөхөн төлбөр бөгөөд бусад хувь, албан байгууллагад тус тусад нь нөхөн олговор олгоод явсан гэж тайлбар хийсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ