Сонгуулийн ерөнхий хороо хуралдана

Сонгуулийн ерөнхий хороо маргаашийн хурлаар сонгуулийн хуулийн хэрэгжилт, бэлтгэл ажлын талаар ярилцах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 26-нд болно. Сонгуульд өрсөлдөх намуудын тухайд нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр холбогдох шаардлагатай бичиг баримтыг СЕХ-нд хүргүүлээд буй. СЕХ нь нэр дэвшигчдийн баримт бичгийг шалгаж, хуулийн дагуу байна гэж үзвэд тавдугаар сарын 22-нд буюу ирэх лхагва гаригт нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь олгох юм. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардсан цагаас сурталчилгаа эхлүүлэх хуулийн заалттай юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ