БНПУ хурдны замын төсөл дээр хамтрах сонирхолтой байна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Бүгд Найрамдах Польш Улсын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

БНПУ-ын бизнесийн төлөөлөгчдийг тэргүүлж яваа Ставомир Дутковски Монгол болон Польш улс уламжлалт найрсаг харилцаатайг онцлон дурдаад БНПУ-ын бизнесийн төлөөлөгчид Хөшигтийн хөндий-Улаанбаатар чиглэлийн хурдын замын төсөл дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгалаа. Түүнчлэн тус замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр, өөрсдийн хөрөнгөөр европ стандартын дагуу барих боломж бий хэмээн танилцуулсан юм.

Польш улсын бизнесийн төлөөлөгчдийн энэхүү саналыг манай тал нааштайгаар хүлээн авсан байна. Засгийн газрын хуралдаанаар Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын 32 км үргэлжлэх хурдны замын санхүүжилтийгшийдвэрлээд байгаа билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ