БНКУ-ын Элчин сайд мэдээлэл хийлээ

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин өнөөдөр өөрийн улсын Элчин сайдын яаманд хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Сэтгүүлчдийн өмнө хэлсэн үгэндээ, Элчин сайд К.Кобландин 2015 оны 2-р сарын 25-ны өдрийн БНКазУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Казахстанд энэ оны 4-р сарын 26-нд ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль болох тухай мэдээллээ.
Ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль явагдах болсон шалтгааны тухай, тус улсын диломат төлөөлөгчийн газрын тэргүүн тайлбарлахдаа, уг шийдвэрийг дэлхийн санхүү-эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, дэлхий нийтийн аюулгүй байдлын салбар дахь байдалыг харгалзан үзэж, мөн өмнөө тавьсан зорилтуудынхаа биелэлтийн үргэлжлэлийг хангах үүднээс гаргасан хэмээсэн юм.
Тодруулбал, «Нурлы жол» шинэ эдийн засгийн хөтөлбөр, «Казакстан 2050» болон дэлхийн хөгжингүй30улсын эгнээнд ороход идэвхитэй ажил хэрэг шаардагдах тухай ярьсан юм.
Түүнчлэн, 2016 онд 2 сонгууль давхацахтай холбогдуулан, Үндсэн хуулийн нормуудыг үг бүрчлэн биелүүлэх зорилгоор тус сонгуулиудыг 2 өөр хугацаанд явуулахыг зөв хэмээн шийдвэрлэсэн тухай дурьдлаа.
Улс төрийн арга хэмжээний зохион байгуулагдах аспектүүдийг цохон тэмдэглэж, К.Кобландин сонгуулийн ажлыг дэд зэргийн ардчиллын хэм хэмжээний дагуу зохион явуулахад казахстаны тал шаардлагатай бүх ажлыг хийхийг мэдээллээ.
Элчин сайд сонгуулийн өдөр тус улсад түр оршин суугаа Казахстаны иргэдэд санал өгөх боломжийг олгохоор Монгол Улсад суугаа Казахстан Улсын Элчин сайдын яаманд сонгуулийн хэсэг ажиллахыг мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар төрийн тэргүүний суудалд нэр дэвшигчид(3-р сарын 16-ны байдлаар 27 хүн) дундаас, БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев, «Оюунлаг нийгмийн ертөнц» сангийн ерөнхийлөгч Лимана Койшиева, Коммунист ардын намын төв хорооны Нарийн бичгийн дарга Тургын Сыздыков, бие даан нэр дэвшигч Канат Турагелдиев болон А.Кусайнов нар нь БНКазУ-ын Үндсэн хуулийн шаардлагад нийцсэн байна. Бусад нэр дэвшигчдийн БНКазУ-ын Үндсэн хуулийнболон сонгуулийн тухай хуульд нийцэх эсэхийг шалгах ажил үргэлжилж байна.
Тус улсын одоогийн Төрийн тэргүүн нь хагас сая дэмжигчийн гарын үсгийг цуглуулаад байгаа аж.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд, Элчин сайд К.Кобландинтус сонгуулийн ажлын үр дүнг үл харгалзан, Казахстан Монголын хоорондын одоогийн олон талт харилцаа холбоо ирээдүйд ч мөн адил өргөжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүний бодлоор өнөөдрийн Казахстан болон Монгол хороондын хамтын ажиллагаа нь маш өргөн цар хүрээтэй юм.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ