Ж.Батзандан: Иргэдийн санал, гомдол бол хамгийн шударга хяналт, шүүмжлэл юм


УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо иргэдтэй энэ сарын 01-ний өдрөөс эхлэн уулзаж Баянзүрх, Налайх дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна.
Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн 3,6,8 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзжээ. Уулзалтаар УИХ-ын намрын чуулганы хугацаанд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийн хэрэгжилт, дүүрэг хороодод хийгдэж буй ажлын талаар иргэдтэй санал солилцож буй аж. Тэрээр "Бидэнд хэлж буй иргэдийн санал, гомдол бол өнөөгийн нийгэм, улс төрийн хамгийн үнэн бодит, шударга шүүмжлэл мөн бөгөөд ард түмэн гэдэг төрийн гол хяналт юм" гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Иргэдийн зүгээс дүүрэг хороонд хийгдэж буй ажлуудад сэтгэл өндөр байгаагаа дуулгаад хорооны хөгжилд илүү анхаарч ажиллахыг хүсэв.
Я.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ