Нэр дэвшигч сурталчилгааны хууль зөрчсөн эсэх талаар мэдээлнэ

Өнөөдөр 12:00 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг дэмжихээр Монголын Ногоон, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Эх орончдын нэгдсэн нам хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Хурал Тусгаар тогтнолын ордны зургаадугаар давхрын Удирдах зөвлөлийн танхимд болно. Уг ажиллагааны дараа АН-ын нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хуулийг зөрчсөн эсэхтэй холбоотой хэвлэлийн бага хуралтай. Хуралд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд нар оролцоно.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ