"Төр түмний халз мэтгэлцээн" буюу ёс зүйтэй уулзалт болох уу

"Гал үндэстэн холбоо", "Хамаг монгол төсөл", "ДМ" нэгдлийн төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд энэхүү мэдээллийнхээ үеэр төрийн тэргүүнийг “Төр түмний халз мэтгэлцээн" буюу ёс зүйтэй уулзалтад дуудах болсноо мэдээлэв. Энэхүү уулзалт нь дөрөвдүгээр сарын 06-ны өдөр болох ажээ. Ийнхүү дахин мэтгэлцээн хийх болсны учир нь тэд төрийн өндөрлөгүүдээ дуудах нь ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж буй хүмүүсийн шаардлагыг хүлээн авч байгаа хэрэг бөгөөд энэ удаад ёс зүйтэй уулзалт хийнэ гэдгээ онцоллоо. Ёс зүйтэй уулзалтаар төрийн удирдлагуудын баримталж буй зөрүүтэй бодлого болон иргэдийн санал хүсэлтэд тодорхой хариулт авахыг хүсч байгаа аж. Одоогоор мэтгэлцээнд орохоор 100 орчим хүн албан ёсоор бүртгүүлсэн гэнэ.

Мөн өнөөдөр "Босоо хөх Монгол" бүлгэмийн төлөөллүүд мэдэгдэл хийсэн юм. Тэдний байгаль орчныхоо төлөө гэсэн тэмцлийг буруутгаж, нэр хүндэд нь халдаж, худал мэдээлэл цацсан хүмүүсийг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ