Засгийн газар өнөөдөр Тавантолгойн хэлэлцээрийг хэлэлцэнэ

Монгол Улсын сайд М.Энхсайхан АН-ын бүлгийн хуралд оролцсоны дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Тэрээр Тавантолгойн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол Улсын сайд М.Энхсайхан:
“УИХ-ын даргын хэлсэн үгнээс ойлголтын, мэдээллийн зөрүү байна гэдгийг та бүхэнд тайлбарлах гэсэн юм. УИХ-ын дарга хаврын чуулганы “шинийн нэгэн”-д хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Түүний авч байгаа тоо баримт, дэвшүүлсэн асуудал нь мэдээллийн дутагдалтай байсан. Түүний ажлын алба, зөвлөхүүд нь УИХ-ын даргыг буруу мэдээллээр хангадаг юм болов уу гэсэн дүр зураг харагдаж байна. Нэг улсын хөрөнгө оруулалт ДНБ-ний 3/1-ээс хэтрэхгүй гэсэн манай аюулгүй байдлын үзэл баримтлалын заалт байдаг. Энэ заалтыг зөрчөөгүй. Ажлын хэсэг энэ тооцоог урьд нь гаргаад ҮАБЗ-д танилцуулагдсан.
Нэг улсын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 30 хувь хүрэхгүй байгаа. Дурдагдсан баримт бодит амьдралд нийцэхгүй байна. Ажлын хэсэг хэлэлцээний явц бүрийг УИХ, Засгийн газар, олон нийтэд мэдэгдэж байсан. Гэхдээ эцсийн хүрсэн тохироог ажлын хэсэг Засгийн газарт танилцуулах үүрэгтэй. Тийм учраас тохироонд хүрсэн. Энэ тохироог өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцэнэ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зөв бурууг нь шүүгээд, УИХ-д танилцуулагдана. Өөрөөр хэлбэл, манай төрийн тогтсон жаяг нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл өөр хоорондоо хутгалдахгүй, хариуцлагаа тов тодорхой хувааж авсан байх учиртай. Харамсалтай нь, УИХ-ын дарга төр, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хольж, хутгасан санааг дэвшүүлж байгаагаараа буруу байна.
1072 хувьцааг хэлэлцээрээр тохирсонгүй гэсэн. Энэ нь үндсээрээ буруу. Хувьцаа нь УИХ-ын шийдэх дотоод асуудал. Мөнгө босгох нь төслийн асуудал. Бид төслийн хэлэлцээгээ хийгээд тодорхой үр дүнд хүрээд, мөнгө босгох бололцоог бий болгож байгаа. Харин хэрхэн шийдэхийг нь УИХ шийдвэрлэнэ. Харин өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд олон түмэнд хандсан мэдэгдлээ УИХ зөвшөөрвөл урьдчилгаа мөнгөнөөс 1.8 сая иргэндээ 100 мянган төгрөгийн данс нээх бололцоог бүрдүүлж байгаа гэсэн саналаа дэвшүүлсэн. Энэ бол бидний дотооддоо хэлэлцэх асуудал болохоос биш хэлэлцээрээр яригдахгүй. Тийм учраас УИХ дарга үүн дээр алдаа хийсэн.
Монголын төмөр зам компанийн зардлыг шалгасны дараа Засгийн газрын өмнө оруулсан мөнгийгэргүүлж авах талаар яригдана.Тус компанийн гаргасан зардлыг хянаж шалгасны дараа төлбөр гүйцэтгэх гэж байгаагбуруу гэж мөн З.Энхболд дарга хэлсэн. Энэ нь олон улсын бизнес стандартад нийцэхгүй. Урьд нь гаргасан зардал байгаа бол бүх зүйл баримт бичгээр баталгаажиж байж тохирсон хэмжээний мөнгийг хөрөнгө оруулагчид Засгийн газарт төлөх ёстой.Түүнээс бус уг мөнгийг буруу хэрэглэсэн байвал шударга ёс сахих бодлогод нийцэхгүй.
Өнгөрсөн хоёрдугаар сард ажлын хэсэг дотор яригдаж байсан ажлын хувилбар, гэрээний төслийг олон нийтэд ил болгож тавьсан. Хөрөнгө оруулагч компаниуд хөрөнгийн биржид бүгд бүртгэлтэй. Тэд хувьцаа эзэмшдэг, зөрчил үүсгэхгүй байх үүднээс болж бүтээгүй гэрээг ил болгохыг зөвшөөрдөггүй. Бид ч гэсэн гэрээнд заасан. Гэрээ нь бүрэн хүчин төгөлдөр болсон хойно олон нийтэд дэлгэдэг. Тиймээс хөрөнгө оруулагч компаниудыг хувьцаа эзэмшигтэй нь зөрчилдүүлэх осолтой алхам болсон байж магадгүй юм. Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Тавантолгойн хэлэлцээрийг хэлэлцэнэ.
Хэрвээ гэрээ хүчин төгөлдөр болвол Засгийн газар ойрын үед 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах тохироотой байгаа. Урьд нь төмөр замын хөрөнгө оруулалтад хийсэн 280 сая орчим ам.долларын хөрөнгийг бичиг баримтын магадлан шалгалтын дараа авах бололцоотой.
Дээр нь “Эрдэнэс Тавантолгой” болоод МТЗ-ын зарим өмч хөрөнгө оруулагчдад шилжихтэй холбоотой Монголд мөнгө орж ирэх учиртай. Эрдэнэс тавантолгой” компани “Чалко”-д өнөөдрийн байдлаар 143 сая ам.долларын өртэй байгаа. Энэ өрийг хөрөнгө оруулагч тал өөр дээрээ хүүтэй нь бүрэн хүлээж аваад 12 сарын дотор нүүрсээ юм уу төлбөрөөр өрийг нь дарагдуулна.
Ойрын хугацаанд энэ төсөл 500-600 сая ам.долларыг Монголын эдийн засаг руу оруулна.
Энэ төсөл үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш жил бүр зардал болгож 700-800 сая ам.долларыг Монголд зарцуулна. Ханган нийлүүлэгчээрбензин тос, хоол унд, ажлын хувцас гээд бүгдийг нь Монголын компаниуд хангана. Ингэснээр эдийн засаг 10-20 хувиар тэлэх юм. Эдийн засаг тэлэх нь хүмүүс ажилтай, орлоготой, амьдралтай байна.
Энэ төсөл өөрөө том төслүүдийн өмнө талд “мөс зүсч” байгаа юм. Хэрвээ энэ төсөл амжилтгүй болвол үүний араас яригдаж байгаа төсөл бүгд нурах магадлал өндөр байгаа. Тийм учраас Тавантолгой төслийн ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар авч хэлэлцээд шийдэх байх” гэсэн юм.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ