Тавантолгой төслийг УИХ-аар оруулахаар боллоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан боллоо. Улмаар Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцсэн тухайгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "УИХ-ын дарга болон гишүүдээс Тавантолгойн асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хамгийн цаад хугацаа нь 14 хоногийн дотор хэлэлцүүлж өгөхөөрнэгдсэн байр суурьт хүрлээ. Өнөөдөр Засийн газраар уг асуудлыг хэлэлцүүлсний дараа УИХ-д оруулна. Би олон нийтэд хандаж хийсэн мэдэгдэлдээ том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлэх болсноо мэдэгдсэн. Дахиж нийгэмд үл ойлголцол үүсгэхгүйн тулд энэ асуудлаа хэлэлцээд холбогдох шийдвэрийг гаргуулахаар болж байна" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд "М.Энхсайхан шиг хүн миний буруу зөв ярихыг шүүхгүй. М.Энхсайханы буруу зүйл хийж байгааг шүүдэг нь УИХ. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй. Тавантолгой бол нийт иргэд хувьцаатай онцлогтой компани. Ийм том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж, ойлгож, юу хэлэлцэх гэж байгаагаа танилцуулах ёстой. Нууц биш, Засгийн газраас эхнээс нь гэрээг ил тод байлгахыг шаардсан.Засгийн газрын хийж байгаа хэлэлцээрийг нийтэд ил тод гаргаж тавьж байна. Засгийн газрын оруулж ирсэн даруйд нь УИХ гэрээг яаралтай хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг ньолгоно" хэмээсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ