АН фракцгүй болно

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд намынхаа 25 жилийн ойн баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ Ардчилсан нам өнөөдрөөс фракцигүй болж, зөвхөн Ардчилсан нам гэдэг нэг л фракцийн төлөө нэгдэж ажиллахаар санал нэгдсэн гэдгийг зарлажээ.

Ардчилсан нам байгуулагдсан 25 жилийн хугацаанд МоАХ, Алтан гадас, МҮДН, Кроун, Шонхор, Нэг ардчилал зэрэг фракциуд бий болсон байдаг. Таван нам нэгдэж Ардчилсан намыг шинээр байгуулсан нь он цагийн эргэлтэд фракцийн хуваагдалд хүргэсэн гэдэг. Харин өнөөдрөөс фракцид хуваагдахгүй зөвхөн Ардчилсан нам гэсэн нэг туг дор жагсана гэдгээ намын дарга нь зарлалаа. Ардчилсан нам фракцигүй болсноор намын төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ