Ж.Батзандан: Казиногийн орлогын 50 хувийг боловсрол эрүүл мэндэд зарцуулъя

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчид Казиног Монголд байгуулснаар ажлын байрыг шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралаас гарах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Казиногийн хуулийн төсөлд оруулах шаардлагатай хэд хэдэн санал хэлэв. Тэрээр хэлэхдээ “Зөвшөөрлийн хураамж болох 70 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 70 цэцэрлэг, 70 сургууль барих боломжтой.

Орлогын 50 хувийг нийгмийн асуудалд зарцуулна гэсэн зохицуулалтыг хуулинд оруулах хэрэгтэй" гэсэн саналыг хэлж, энэ тохиолдолд шууд дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Харин ийм зохицуулалтгүй тохиолдолд хуулийг дэмжихгүй гэсэн уриалга гаргана гэдгээ ч сануулж байв.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ