Монгол судлалын сан байгуулахаар болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталлаа. Энэ хууль батлагдсанаар Монгол судлалыг дэмжих сан байгуулагдаж байгаа бөгөөд Монгол судлалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой юм. Монгол судлалын сангийнсанхүүжилтийн эх үүсвэрийн зонхилох хэсгийг улсын төсвөөс, түүнчлэн гадаад улс, олон улсын байгууллага, бизнесийн байгууллагын хандив, тусламж, төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөс бүрдэх аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ