Уриалга гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Цахиагийн Элбэгдоржийг Сонгуулийн ерөнхий хороо 2013 оны 05 сарын 17-ны өдөр нэр дэвшигчээр бүртгэсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42.1- д заасны дагуу нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн сонгуулийн зардлын дансыг нээж байна.
Нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулж хандив өгөхийг уриалж байна.
Хүлээн авагч: Цахиагийн Элбэгдорж
Хандивын данс: Хаан банк 5011308198
Утга: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржид өгч байгаа хандив.
Анхаарах зүйлс:
- Сонгуулийн хуулийн дагуу хандивын хэмжээ иргэд арав хүртэл сая төгрөг, ААН, компаниуд тавин сая төгрөгөөс ихгүй байна.
- Хандивлагч хувь иргэн болон, ААН, компани нь өөрийн гэрийн болон ажлын газрын хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байна. /Талархлын захиаг буцах хаягуудаар хүргэх болно/
Жич: Дор дурдсан иргэд, байгууллага хандив өгөхгүй байхыг хүсье. Өгсөн тохиолдолд буцаах болно.
- Гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/
- Олон улсын байгууллага
- Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага
- Гадаад улсын иргэн
- Харьяалалгүй хүн
- Сонгууль товлон зарласан өдөр арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн
- Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд
- Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд
- Үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгуулллага
- Байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд
АРДЧИЛСАН НАМ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ