Аваргад өөрийнхөөрөө үг хэлэх эрхийг нь олгооч

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлсэн. Сонгуулийн сурталчилгааны нээлт гэж муухан урлагийн тоглолтоосилүү болж, нэр дэвшигчид нь золтой л дуулж, бүжиглэсэнгүй. Бүгд л өөр өөрсдийн өнгө төрхийг харуулсан нээлтийг хийсэн бол улс төрийн ууган хүчин гэдгээ харуулах гэж МАН-ынхан сүр дуулиантайгаар эхлүүллээ. Харин энэхүү сайхан нээлтийн өнгө зүсийг ганц л зүйл гундуу болголоо. Угтаа бол уг арга хэмжээний гол баатар бүхий л зүйлээрээ төгс байх ёстой. Гэтэл намын хэдэн нөхөд нь давсыг ихдүүлчихжээ гэдэг шүүмжлэлийг манай жиргээчид өгөөд байна. Тэдэнд хэдийгээр аварга ярьж байгаа ч нэг л хоосон хөндий, өөр хүн ярьж байгаа мэт санагдсан аж.

Даруухан царай гаргах гэсэн биш давсыг нь ихдүүлсэн хүн бол “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат. Тэрбээр энэхүү үгийг бэлдэж, түүнийг цээжлүүлэх үүрэг хүлээсэн багийнхан аваргыг нэлээд зовоосон сурагтай.

Угтаа хүний сэтгэлийн угаас гарч байгаа үг л хүнд хүрэх учиртай.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ