"Хэрүүлийн алим" шидэхгүй байхыг МАН-д санууллаа

АН-ын сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, АН-ын Сонгуулийн төв штабын Олон нийттэй харилцах менежер А.Ганбаатар, хуулийн зөвлөх Н.Ариунболд нар оролцов. Тэд сонгуулийн сурталчилгааны хугацаа харьцангуй бага байгааг хэллээ. Мөн эфирийн цаг ч тэр хэмжээгээр бага байгааг дурдаад ийм нөхцөлд нэр дэвшигчид бодит хийсэн ажлаа тайлагнаж, юу хийх мөрийн хөтөлбөрөө танилцуулах нь чухал гэсэн юм. Тиймээс энэ хайран цагийг хэрүүлийн алим шидэж, хий дэмий өнгөрөөхгүй байхыг МАН-ынханд санууллаа.
Мөн тус намаас бусад намын генсекүүдэд хамтран ажиллах санамж бичиг хүргүүлжээ. Одоогийн байдлаар ямар нэгэн хариу ирээгүй байгаа аж. Энэхүү санамж бичигт Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ хуулийн 33-40 хүртэлх заалтыг дагаж мөрдөнө ажиллана хэмээн тусгажээ.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ