Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаж байна

Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордны “А” танхимд хаалттай хуралдаж байна. Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудалд орсон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хэлэлцэж байгаа юм.
Үүний дарааМонгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт сонсохоор төлөвлөөд байгаа юм.Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл мөнгөний зарцуулалтын талаарх санал болон “Занарын тосны технологийн тухай” Монголын занарын холбооноос танилцуулга хийх зэрэг асуудлууд хэлэлцэнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ