Гадаад дахь иргэдийн бүртгэл өнөөдөр дууслаа

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож байна. Үүний дараа бүртгэлийггадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс хүлээн авч, нэгтгэн улмаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажээ. Ийнхүү нэгтгэсэн бүртгэлийггадаад улсад байгаа монгол иргэдийнбүртгэлийн мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулган нягтлан шалгаж Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийснийдараа сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст цахим хэлбэрээр явуулах юм.Салбар комисс нь уг жагсаалтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байрлуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох ёстой.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа монгол иргэдсаналаа ирэх сарын 14-16-ны өдрүүдэд өгнө.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ