А.Сүхбат: Нийгэмд миний оролцоотой шийдэх олон асуудал байгаа байх

Даян аварга Агваансамдангийн Сүхбат өнөөдөр 15.30 цагт АН-д элслээ. Түүний үнэмлэхийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь гардуулан өгсөн юм. А.Сүхбат “Миний хувьд Ардчилсан үзлийг аль 90-ээд онд дэмжиж ирсэн. Тэр ч үүднээс Ардчилсан холбоонд элсэж байлаа. Би хувийн амьдралаа хөөгөөд явж болох ч нийгэмд миний оролцоотой шийдэх олон асуудал байгаа гэж бодсон. Тиймээс өнөөдөр АН-д албан ёсоор элсэх шийдвэр гаргалаа” хэмээсэн юм. АН ийнхүү аваргуудаар гишүүнчлэлээ нэмсээр байна.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ