Зөвхөн сонгуульд оролцоогүй иргэдээс дахин санал авна

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх сарын 26-нд болно. Тойрог, хэсэгт сонгогчдын санал нь 50-иас дээш хувь хүрээгүй бол нэмэлт санал хураалт явуулахаар Сонгуулийн тухай хуульд заасан байдаг. Тэгвэл энэ Ерөнхийлөгчийн сонгуулиар 50 хувьд хүрэхгүй бол зөвхөн сонгуульд оролцоогүй иргэдээс саналыг нь авах юм байна. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдэд саналаа өгөхийг уриалсан урилга тараахаар болжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ