Долоон ордыг Стартегийн ач холбогдолтой ордод нэмж оруулах тогтоолын төсөл боловсрууллаа

“Ашигт малтмалын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан. Үүний дагуу Уул уурхайн яаманд ажлын хэсэг байгуулагдан ашигт малтмалын томоохон ордуудыг судалж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан.Тэгвэл тус яамныхан Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын долоодугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр нь чухалчлан үзэж алтны нэг, нүүрсний хоёр, газрын ховор элементийн дөрөв, нийт долоон ордыг /Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй/ Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулахаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахад бэлэн болгожээ. Саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа “Ашигт малтмалын тхай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр ордуудыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ