Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах боломжгүй гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүсэлтээрМөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хаалттай горимд хэлэлцсэн юм. Улмаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах боломжгүй гэж шийдвэрлэсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ. Харин дараа нь чуулганыг нээлттэй горимд шилжүүлж Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг нэлээд хэлэлцсэний эцэст УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын саналаар гишүүдээс санал хураалгахад олонхийн дэмжлэг хүлээж чадсангүй. Тиймээс энэхүү төслийг УИХ-ын Хуулийн зүйн байнгын хорооны хуралдаанд шилжүүлж эцсийн хэлэлцүүлгийг хийхийг УИХ-ын дарга үүрэгдлээ.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ