Н.Энхбаяр өдийд саналаа өгч дагуулууд нь...

Дөрвөн жилийн өмнөх өдийд Монголын улс төр мөн л сонгуулиар амьсгалж байв.

"Аав"-ынд шомбойсон ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэр үед хамгийн хүчтэй, одтой улстөрч байж, түүний ард хоёр хуваагдаагүй байсан МАХН-ын нөхөд нүүр бардам, харц дээгүүр байсан цаг.

Дөрвөн жилийн өмнө яг л ийм байж.

Н.Энхбаяр гэргий О.Цолмонтойгоо хамт сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өгөхөд У.Хүрэлсүх, М.Энхболд зэрэг дагалдагсад нь түүнийг салахгүй дагасан дүр төрхтэй.

Энэ үедээ одоогийн МАН хүчтэй чбайж. Одоогийнх шигээ лидерийг нь лойдороор нь дуудаж, удирдагчгүй нам хэмээн цоллуулж байсангүй ээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнх нь "уяач" буюу сонгуулийн штабын даргаар нь ерөнхий сайд асан С.Баяр ажиллаж, пи арын баг нь хүчтэй байлаа.

Сонгуулийнх нь уриа хүртэл "Төрд хариуцлага, түмэнд эх орны хишгийг авчирна” гэх мэтээр цаанаа л нэг нүнжигтэй.

Дөрвөн жилийн өмнөх өдийд Н.Энхбаяртай байхдаа МАНхүчтэй ч байж.

Харин жилийн өмнөх өдийд тэрээр "сонсохгүй байна, сонсохгүй байна"...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ