МҮЭХ-ны хурал эхэллээ

МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн ээлжит бус XXI хуралдаан эхэллээ. Тэд хуралдаанаараа Ерөнхийлөгчөө сонгох юм. Энэ албан тушаалд МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Ц.Адъяа нар өрсөлдөхөөр болсон байна. Тус холбооны ерөнхийлөгч байсан С.Ганбаатар ажлаа өгч, хүндэт Ерөнхийлөгчийн статустай болсон билээ. Мөн хурлаар ирэх оны төсөв, 2013 оны төсвийн хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна МҮЭХ-ны дүрмийг шинэчлэн батлах юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ