Намын бүлгүүд хуралдаж байна

Өнөөдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд болно.
ХаринМонгол ардын намын бүлгийн хуралдаан "А" танхимд 10.00 цагаас эхэлнэ.
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд болох гэж байна.

Мөн ажлын хэсгүүдийн хуралдаантай. Хилийн боомтын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд болох юм.

Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд эхэлнэ.

Цагдаагийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд болох гэж байна.

Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд болно.


Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд болно.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ