ШӨХТГ-аас Ц.Элбэгдоржийг хууль зөрчөөгүй гэж үзэв

МАН-ын сонгуулийн штабаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.МагнайдЕрөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор гурван гомдол ирүүлжээ. Түүнээс хоёрыг нь шалгаж, хууль зөрчөөгүй болохыг тогтоогоод байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Раднаасэдээс “NBS” телевизтэй холбоотой гомдол ШӨХТГ-т иржээ. Тэд гомдлын дагуу ташаа мэдээлэл цацсан мэдээний албаны сэтгүүлч н.Майцэцэг, Т.Оюумаа нарт хариуцлага тооцож, нэг сарын цалинтай тэмцэх мөнгөн торгууль ногдуулсан байна.Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.2-т зааснаар нэр дэвшигч Ц.Элбэгдорж нь “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо мөрийн хөтөлбөртэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тиймээс хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ