ИНЕГ-ын менежер 783 сая төгрөг завшчээ

ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын менежер Э, “Электрон систем” хувьцаат компанийн захирал Б нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Учир нь тэднийг бүлэглэн 2012 оны 2-10 сард удаа дараагийн үйлдлээр ИНЕГ-ын зорчигч бүртгэлийн сүлжээний операторын сонгон шалгаруулах төсөлд зарцуулагдах төсвийн хөрөнгөнөөс 783 сая гаруй төгрөгийг бүлэглэн завшиж, мөнгийг Хонконгийн томоохон банкуудаар шилжүүлэн авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутгаж байгаа юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 150.3, 166.1-т зааснаар шалгаж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ