Ё.Отгонбаяр: Ийм их мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэльеье

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьсон талаар мэдээлсэн. Учир нь тэрээр нөхөр Ё.Отгонбаярынхаа “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болохыг хуулийнхан тогтоосон. Тиймээс УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн үүссэн учраас Ё.Отгонбаяр, О.Эрдэнэсолонго нарт Эрүүгийн хуулийн 166, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн 270-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр твиттерээр дамжуулан хариулжээ. Тэрээр "Би хөдөө явж байна. Ямарч байсан дуулдаагүй мөнгө байна. Ийм их мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэлье. Очиж байгаад мэдээлэл өгье. Одоо та нараас илүү мэдээлэл алга" гэжээ.

Юутай ч энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавихаа өнөөдөр ЦЕГ-аас мэдээлсэн юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ