Ё.Отгонбаярын эхнэрийн талаар мэдээлэл хийж байна

Одоо Нийслэлийн Прокурорын газар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын талаар мэдээлэл хийж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас цагдан хорьсон билээ. Тэрбээр нөхөр Ё.Отгонбаярынхаа “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болох нь илэрсэн байна. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршуулсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Тиймээс УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн үүссэн учраас Ё.Отгонбаяр, О.Эрдэнэсолонго нарт Эрүүгийн хуулийн 166, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн 270-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавих юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ