Б.Бат-Эрдэнийг хууль зөрчсөн гэж үзжээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Ардын намд хандаж шаардлага хүргүүлжээ. Шаардлагад, тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нь“Зууны мэдээ” сонины 2013 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн №145 дугаарт “...Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгуудын нийт хэсгүүдэд саналын хуудсыг гараар давхар тоолон баталгаажуулахад санал нэгдэхийг уриалж байна” гэсэнУриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Н.Удвал нарт хандаж гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.13-т “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгээс санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар суманд нэг, дүүрэгт хоёрхэсгийг сонгож хяналтын тооллого хийлгүүлнэ” гэж хуульчилсан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.7.7-д“...нэр дэвшигч, нам...сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах”-ыг хориглосон байгаа билээ. Гэтэл нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийнгаргасан Уриалга нь хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.19-д зааснаар, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр дэвшигч болон намд захиргааны хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан болно.

Иймд дээрх хууль зөрчсөн үйлдлийг нэн даруй арилгах арга хэмжээ авч, Сонгуулийн Ерөнхий Хороонд 2013 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор хариу мэдэгдэхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад хандах болно гэж мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ