Саналын хуудас хэвлэж дуусчээ


Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудас хэвлэж, Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисст өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.
Сонгуулийн ерөнхий хороо эдгээр саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө нийт салбар комисст хүргүүлнэ гэж СЕХ мэдээллээ. Мөн Гадаад харилцааны яамны мэдээлснээр дэлхийн 39 улсад ажиллаж, амьдарч байгаа 6494 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Д.Амар
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ