Хэн нь худлаа яриад байна вэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас цагдан хориод хэд хонов. Тэрбээр нөхөр Ё.Отгонбаярынхаа “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болох нь илэрсэн. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршуулсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Өчигдөр прокурорын газраас мэдээлэл хийхдээ Ё.Отгонбаяр эхнэрээ эргэх хүсэлт гаргаагүй хэмээн хэвлэлээр зарласан. Гэтэл УИХ-ын гишүүн өөрөө хууль журмын дагуу эхнэрээ эргэх хүсэлтээ Прокурорт биш мөрдөн байцаагчид гаргасан хэмээжээ. Хэрвээ тийм бол Прокурорын байгууллага худлаа мэдээлэл тараагаад байна уу, эсвэл эрхэм гишүүн худлаа яриад байна уу? Хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавих юм.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ