Цацрагийн аюулаас сэргийлэхэд хамтран ажиллана

Ард иргэд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Цөмийн энергийн газар болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллахаар болов. Энэ хүрээнд санамж бичиг байгуулсан бөгөөд үүнд ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нар гарын үсэг зурлаа.

Дэлхий дахинд шинжлэх ухаан технологи хурдацтай хөгжиж байгаа сүүлийн жилүүдэд Монгол Улсад уул уурхай, ангаах ухаан, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт цацрагийн үүсгүүрийн хэрэглээ жилээс жилд өсч нэмэгдэж байна. Энэ хэрээр хяналт, хамгааллыг сайжрууха зайлшгүй шаардлагатай гэж Н.Тэгшбаяр онцолжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ