Ё.Отгонбаярын эхнэр 26 дансаар гүйлгээ хийжээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас баривчлан, цагдан хориод байгаа бөгөөд 21 биш, 26 дансаар гүйлгээ хийснийг тогтоосон тухай дөнгөж сая мэдээллээ.
Тэрбээр нөхөр Ё.Отгонбаярынхаа “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-ны дансаар дамжуулж, 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болохыг хуулийнхан илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Мөн түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахдаа хүн амины хэрэгт холбогдоод буй сэжигтэнтэй хамт хорьсонд Ё.Отгонбаяр ихэд бухимдалтай байгаа. Түүнчлэн эхнэрийнх нь бие тааруу байгаа учраас батлан даалтад гаргах хүсэлтийг байцаагчид гаргаж, УМБГ-аас уг хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.
Б.Бурам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ