Их аварга Д.Дагвадорж ерөнхий сайдад бухимдлаа илэрхийлэв

УИХ-ын 26 дугаар тойргийн дахин санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт оройн 20.00 цагт өндөрлөх ба сонгогчдын ирц тун хангалтгүй байгаа юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэгт очиж саналаа өгсөн бөгөөд үүнийхээ дараа твиттер хуудастаа "Шинэчлэл хийхэд энэ суудал тун чухал байна" хэмээн жиргэжээ.
Ерөнхий сайд намаасаа нэр дэвшсэн Л.Эрхэмбаярыг дэмжин ийнхүү жиргэсэнд түүний өрсөлдөгч Д.Сумьяабазарын дүү их аварга Асашёорюү Д.Дагвадорж тун ч эгдүүцжээ. Тэрбээр Ерөнхий сайдын жиргээнд "Ерөнхий сайдаа та ингэж хуулиа зөрчиж байхад би зулай даран төрсөн ахыгаа дэмжиж болох юм байна тийм ээ" хэмээн хариу бичиж бухимдлаа илэрхийлжээ.
Н.Доржсүрэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ