Финландад багш сургана

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад айлчилж байгаа БНФУ-ын Парламентын дарга Эеро ХейнэлуомадУул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар бараалхжээ.

Энэ үеэр Эеро Хейнэлуома Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, ДНБ-ий 20 орчим, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70, экспортын 90 орчим хувийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн уул уурхайн үйлдвэрлэл ялангуяа боловсруулах үйлдвэр барьж байгуулах, уул уурхайн бүтээн байгуулалтыг дагасан дэд бүтцийг бий болгох нь чухал байна. Иймээс бусадорны туршлага судлах, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлыг хангах, мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах, ойлгомжтой болгоход анхааран ажиллаж байгааг дурдлаа.

Мөн Финланд улсын боловсролын салбар хүүхэд нэг бүрийгхөгжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, маш сайн чадварлаг багш бэлтгэдэг боловсролын салбарт өндөр туршлагатай орон гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг онцолсон. Монгол Улсын хувьд боловсролын салбартаа үеийн үед шинэчлэл хийж ирсэн чодоо чанарын шинэчлэл хийх шаардлагтай байгааг мөн тэрээр хэлсэн. Тиймээс Монголын залуучуудыг Финланд улсыннэртэй сургуулиудад багш мэргэжлээр суралцуулах боломжийг бүрдүүлэхэд анхаарна гэж Эеро Хейнэлуома мэдэгджээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ