Арилжааны зээлийн анхны хэлэлцээрийг баталгаажуулжээ


Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд найман тэрбум хүртэлх иенийн Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр байгууллаа. Үүнийг баталгаажуулж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Олон улсын хамтын ажиллагааны банкны гүйцэтгэх захирал Хироши Ватанабе нар гарын үсэг зуржээ.
Ингэснээр Японы орчин үеийн техник, технологи, үйлчилгээг өөрийн оронд нэвтрүүлэх, экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү зээлийн ерөнхий хэлэлцээр Монгол, Японы хооронд байгуулж буй арилжааны нөхцөлтэй зээлийн анхны хэлэлцээр болжээ.
Д.Амар
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ