Хуульзүйн салбарт туршлага судална


Манай улсад албан ёсны айлчлал хийсэн БНФУ-ын Парламентын дарга Эеро Хейнэлуомад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр бараалжээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ үеэр “Манай улсад ардчилсан нийгэм хөгжиж байгаа 20 гаруй жилийн хугацаанд хууль эрх зүйн орчны шинэтгэл хамгийн удаан хийгдэж байна. Гэхдээ та бүхний айлчлалын цаг хугацаа манай улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн яг өмнөх үйл явдлаар дүүрэн буцалсан өдрүүдтэй таарч буйтай адил хууль эрх зүйн орчны шинэтгэлийн явц мөн тийм их өрнөлттэй явагдаж байна” гэсэн. Тэгээд хоёр орны хуульзүйн салбарын туршлагыг харилцан судлахаар болжээ.
Д.Амар
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ