Дорноговьчууд сонголтоо баталгаажуулна гэлээ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 8-10-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Түүнийг Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр,Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Газрынтосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр болон албаны бусад хүмүүс дагалдан явлаа.
Уул уурхайн сайд Дорноговь аймагт ажиллах үеэрээ Зүүнбаян тосгон болоод Сайншанд сумын иргэдтэй уулзлаа.
Энэ үеэр нутгийн иргэд уран "цацраг идэвхт ашигт малтмал” /ЦИАМ/ олборлоход чиглэлээр төр засгаас ямар бодлого баримтлах, ЦИАМ олборлох нь хүн, малын эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг болохыг тодруулж байлаа. Уул уурхайн сайд хэлэхдээ “Монгол Улсад хучинтэй мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор бол ЦИАМ-р атомын цахилгаан станцын тулш болох шар нунтаг хийх боломжтой байгаа. Тэр цөмийн хог, хаягдал импортлох, булах үйл ажиллагаа хэрхэвч байж болохуй бөгөөд, энэ нь хуулиар хориотой. Дорноговь аймагт ЦИАМ-ыг ашиглах лицензтэй компани нэг ч байхгүй. Нөөц нь тогтоогдсон орд бол байгаа. Цөмийн энергийн тухай хуульд зааснаар эрэл, хайгуул хийх, нөөц тогтоохыг улсын тесвийн хөрөнгөөр хийсэн бол 51-ээс доошгуй, хувийн хэвшлийн хөрөнгөөр 34-өөс доошгүй хувийг тус тус төр эзэмших эрхтэй байдаг.Энэ асуудлыг шийдсэний дараа ашиглалтын лиценз олгох учиртай. Шар нунтаг нь хүн, малын эрүүл ахуйд халгуй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдэг. ЦИАМ- тай ихэнх орнууд шар нунтаг уйлдвэрлэж байна. Манай улсын хувьд ЦИАМ-ыг олборлож шар нунтагийн тувшинд боловсруулалт хийх бодлого нь УИХ-аар батлагдсан байдаг.Гэхдээ энэ Зуунбаян багийн нутагт мал ухсэн шалтгааныг зайлшгуй тогтоох шаардлагатай. Олон улсын шинжээчид ирэх гэж байгаа гэсэн" тайлбарыг өгсөн юм.
Дорноговьчууд Уул уурхайн сайдаас уул уурхайн компаниуд орон нутагт хөрөнгө оруулалт бага хийдэг, нутгийн иргэд байгалийн баялгаасаа бодитоор хувь хуртэж чаддаггүй гэдгийг дурьдаад УИХ-д өргөн барих гэж буй Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ талаар ямар зохицуулалт хийгдэх талаар тодрууллаа.
Уул уурхайн сайд хэлэхдээ “Ашигт малтмалын салбарт баялгийн орлогын тэгш, ил тод хуваарилалтыг олон улсын тэргүүний жишгийн дагуу явуулахаар ажиллаж байна. Нэгд,төрд татварын орлого ордог. Мөн тухайн компанид төр хувь эзэмшиж байвал татвар төлсний дараахь ашгаас ногдол ашиг авна. Энэ орлогоос хэдэн хувь нь Засгийн газар, аймаг, суманд ногдохыг хуульд заасны дагуу шийддэг. Тодруулбал Доншен ххк жилд бүтээгдэхуун хуваах гэрээ (БХГ)-гээр 15.6 сая ам.долларын орлогыг татвараар улсын төсөвт оруулж байна. Үүний 3.5 орчим сая ам.доллар нь нөөц ашигласны төлбөр "роялти" юм. Эндээс 30 хувь нь аймаг, сумдад хуваарилагдаж байна. Энэ нь ойролцоогоор жилд сумд 350 мянган ам.долларын орлого орж байна гэсэн үг юм. Хоёрт, тухайн аж ахуйн нэгж ордыг ашиглаж эхлэхээрээ орон нутагтаа хамтарч ажиллах гэрээ байгуулан татвар төлсний дараах ашгаасаа тодорхой хөрөнгийг орон нутгийн хөгжилд зориулж хандивладаг. Энэ бол тийм их биш хөрөнгө байдаг. Гэхдээ энэ бол дэлхий нийтийн тогтсон жишиг. Харин энэ хөрөнгийн зарцуулалт татварын орлогын зарцуулалттай адилхан ил тод байх учиртай. Энэ чиглэлд хууль боловсрогдсон байгаа" гэж хариулав. Мөн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-р батлагдсан тохиолдолд БХГ-ээр Монгол Улсад орох орлого ч тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Мөн хөрөнгө оруулалтыг нөхөх зардалд хараат бус хөндлөнгийн аудит хийлгэдэг болно. Гэхдээ Монгол Улсын газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны өрсөлдөх чадвар тодорхой болж сайжирна гэж хэллээ.
Уулзалтын үеэр Дорноговьчууд Уул уурхайн сайдаас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас нэр дэвшигчийг дэмжиж байгаа, дэмжих ундэслэл шалтгааны талаар ихэд сонирхож байлаа. Д.Ганхуяг сайд хэлэхдээ Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тууштай дэмжинэ. Тэр сонгогчиддоо амласанаа хийсэн, энэ нь одоо дэвшүүлсэн хөтөлбөрөө дахиад хэрэгжүүлэхийн баталгаа. Дэмжих олон ундэслэл бий.
Заримаас нь хэлэхэд Шүүхийн шинэчлэлийн талаар олон хууль санаачлан батлуулсан, цаашид ч хэд хэдэн хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа. Ингэснээр иргэн бүр хууль сахиулах байгууллага, мөн шүүхийн өмнө тэгш эрхтэй, хариуцлагатай байх эрх зүйн орчин бүрдэнэ.
Ц.Элбэгдоржид улстерч хүнд байх естой зориг, мэдрэмж, оюуны зангарага,бүтээлч чанарууд байдаг. Тиймээс тэр зүгээр тохиолдлын хүн биш, Монголын улс терийн томоохон манлайлагч.
Тэр зоригтой, эх орноо, олон түмнээ гэсэн сэтгэлтэй учир авилгалтай хийх тэмцлийг эхлүүлж чадсан. Мөн 2010 онд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах хуулийг санаачлан батлуулснаар Монгол Улсын нийт газар нутгийн 46.8 хувийг бүрхсэн хайгуулын тусгай зөвшөөрөл 12 хувь болтлоо буурсан байна.
Өнөөдөр нэг түшмэдийн данснаас л гэхэд 40 цэцэрлэг барих мөнгө гарч ирсэн гээд ярьж байна шүү дээ. Авилга нийгэмд ийм хор уршигтай эд юм. Авилгал, тусгай зөвшөөрлийн ард том ашиг сонирхол байдаг нь хэнд ч ойлгомжтой. Гэвч сайхан Монгол орныг муухай харагдуулж байгаа авилгалтай хирийн аавын хүү ингэж тэмцэж чадахгүй гэдэг нь ойлгомжтой юм. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан энэ хугацаанд Монголын авилгалын үзүүлэлт тодорхой хэмжээгээр буурлаа. Иймд авилгалаас ангижирч, Сайхан Монгол орныг улам сайхан харагдуулахын нэгэн зорилгын үүднээс энэ сонгуулиар Еренхийлөгчөө дэмжих нь зев юм.
Нөгөө талаас тэр Ардчилсан хувьсгалыг хийхэд эхнээс оролцсон. Замын дундаас орсон хэн нэгэн улстерч биш. Хуульд зааснаар Ерөнхийлөгчөөр 2- оос дээш сонгогдох боломжгүй юм. Тиймээс анх сонгогдож байгаа Ерөнхийлөгч дараагийн сонгуулиа бодож зоригтой ажиллахгүй тал ч байдаг. Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга, Еренхий сайд, Еренхийлегч гээд төрийн өндөр албан тушаалын ажлын асар их туршлагатай нэгэн. Туршлага гэдэг бол мэдлэг, чадвар. Тиймээс түүнд Еренхийлегчийн сонгуульд ялалт байгуулсаны маргаашнаас ажлаа гялалзтал хийх давуу тал бий. Шинэ хүнд учраа олтол доод тал нь 1 жил хэрэгтэй. Ингэж мунгинасаар байтал дараагийн сонгууль хаяанд ирнэ. Түүний зам дардан байгаагүй. Еренхий сайдаас огцрох, УИХ-ын гишүүнээс түдгэлзэх гээд олон хүнд шалгуурыг давж ирсэн. Энэ утгаар бол
Ц. Элбэгдорж элдуур нь ханасан улстерч гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.
Ц.Элбэгдоржийг Еренхийлегчеер ажилласан 4 жилд Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжлөө. Өнөөдөр Монгол Улстай хамтарч ажиллахын төлөө хоёр хөрш, гурав дахь ч хөршүүд өрсөлдөх боллоо. Монгол Улсыг дэлхий мэдэж, сонсдог боллоо. Энэ нь түүний зөв бодлого, ажлын туршлага, дэлхийд нэртэй их сургуульд боловсрол эзэмшсэнтэй холбоотой. Сүүлийн жил, саруудад гадаадын орнуудын тер засгийн тэргүүнүүд байнга Манай улсад айлчилж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Өнөөдөр парламентад маш хүчтэй цөөнхтэй байгаа. Тиймээс ажлаа зөв хийж чадвал хяналт хангалттай байна гэсэн уг. Энэ бол ард түмний сонголт. Аль ч оронд улс төрийн тогтвортой байдал чухал. Ер нь ихэнхи оронд улс терийн тэнцвэр гэсэн үгийг нэг их хэрэглэдэггуй. Учир нь ойлгомжтой олонх, цөөнхтэй байж, тэр дунд бодлогын оновчтой шийдвэрийн төлөөх өрсөлдөөн байх нь улс орны хөгжилд илүү тустай. Нөгөө талаас цөөнхөөс сонгогдсон Ерөнхийлөгч парламент, Засгийн газраас бүрэн дэмжлэг авч амласнаа хэрэгжуулэх эсэх нь ч ээдрээтэй. Энэ нь хаа ч адилхан. Парламентын цөөнхөөс сонгогдсон Еренхийлегч, Засгийн газар, парламентын үйл ажиллагаанд цөөнхтэйгээ хамтарч хориг л тавих боломжтой. Ингэснээр энэ хоригийн хугацаатай тэнцүү буюу туунээс хэд дахин их хугацаагаар улс орны хегжил л хоцордог. Ер нь, 1996-2000 оны хооронд дахь парламентын гашуун түүхийг бид бас санах нь зүйтэй.
Тиймээс парламентын олонхиос дэмжлэг авч, Засгийн газрыг ташуурдан ажилладаг Ерөнхийлөгчөө сонгосноор Монгол Улс, бид бүхэн илуу хожноо. Ийм бодит үнэн нөхцөл байдал байгаа учир Еренхийлегч уриагаа "Илүү эрчээр, Илүү хөгжил рүү " гэж томьёолсон байх. Тэгээд ч олон түмэн 2016 оны УИХ, 2017 оны Еренхийлөгчийн сонгуулиар АН-тай бүрэн хариуцлага тооцох боломж бурдэнэ. Иймээс
Ц.Элбэгдоржийн дахин сонгох нь саяхан болсон УИХ, Орон нутгийн сонгуулиар хийсэн сонголтоо баталгаажуулна гэсэн утгатай.
Дорноговь аймгийн уулзалтанд ирсэн иргэд Д.Ганхуяг сайдын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон эдгээр үндэслэлийг сайшаан хулээн авч байлаа.
Мөн олон иргэд өөрийгөө, улс орныхоо хегжлийг бодож сонголтоо баталгаажуулна гэсэн саналаа чөлөөтэй илэрхийлж байсан.
Уулзалтын явцад Дорноговь аймгийн иргэд Шинэчлэлийн Засгийн газар болоод геологи уулуурхайн салбарт хийгдэж буй шинэчлэлийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өшее сайн ажиллахыг хүсч байлаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ