ГХЯ сонгуультай холбогдуулан мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан ГХЯ-наас маргааш 11:00 цагаас мэдээлэл хийнэ. Гадаад орнуудад амьдарч байгаа монгол иргэд зургадугаар сарын 14-16-ны хооронд суугаа орныхоо Элчин сайдын яам, Консулын газарт очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульдаа оролцон саналаа өгнө.

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээгээр энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 6494 сонгогч саналаа өгөхөөр бүртгэлээ хийлгэжээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт саналын хуудас хэвлүүлж, хүргүүлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ