Манайд Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байна

Дэлхийн 190 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Нарийн бичгийн дарга ноён Роналд Нобель манай оронд албан ёсны айлчлал хийж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, бригадын генерал Б.Билэгт нартай уулзаж ярилцав.

Уулзалтаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис,хүний наймаа, мөнгө угаах , кибергэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагааг хөгжүүлэх, туслалцаа үзүүлэх тухай харилцан санал солилцов.

Интерполын Ерөнхий Нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улсын цагдаагийн байгууллага, Интерполын харилцааг шинэ шатанд гарах эхлэл боллоо.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ