Б.Даваадорж: Намайг шалгаагүй гэдгээ ГХЯ-наас мэдэгдсэн

ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадоржийг мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтантай хамтран 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн хэмээн шалгаж байгаа юм.
Учир нь тус улсын хуулинд 50 мянгаас дээш ам.долларын гүйлгээ хийсэн тохиолдолд шалгадаг байна.
Мөн уг хэрэгт Б.Даваадоржоос гадна Герман, Бельгид ажилладаг элчин сайдын яамны ажилчдын дансыг шалгаж эхэлжээ.
Мөрдөн байцаалтын явцад тэрээр манай улсын нөлөө бүхий дөрвөн эрхэм монголоос түүний данс руу 201 мянган евро шилжүүлсэн нь тогтоогдсон тул саатуулан шалгах хүсэлтэй байгаа аж. Гэвч түүний дипломат эрх нь саад болж байгаа юм байна.
Харин уг асуудалд Б.Даваадорж Германы сонинд тайлбар хийжээ. Тэрээр “Энэ хэрэгт манай хамт олон болон гэр бүлийн хүмүүсийг шууд оролцуулан шалгаж байгаа учраас би аргагүй эрхэнд тайлбар хийж байна. Энэ яригдаад байгаа мөнгө миний танил, хувийн хэвшлийн компаниудын хүмүүсийн автомашин, гэрийн тавилга захисан мөнгө. Тэр нь миний хувийн дансаар шилжин цааш төлбөр хийгдсэн юм. Намайг шалгаж байгаа бол Монголын Гадаад харилцааны яамаар дамжуулан асуудлыг тавих ёстой. Гэтэл намайг шалгаагүй гэдгээ Германы талаар ГХЯ-нд мэдэгдсэн байна лээ. Энэ асуудлаар би ХБНГУ-ын ГХЯ-ны холбогдох хүмүүст хандаад байгаа. Хариу нь удахгүй ирэх байх” гэжээ.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ