Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр өнөөдөр ажлаа хүлээлгэн өгсөн тухай Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллээ. Г.Дэнзэн болон Ерөнхий сайдын дүүгийн тухай шүүмжлэл сүүлдээ Засгийн газрын нэр хүндэд ч нөлөөлж эхэлсэн тул ийм шийдвэр гаргасан юм байна. Г.Дэнзэнг “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн ТУЗ-ийн дарга гэхээс илүү Н.Алтанхуяг сайдын хүргэн дүү гэдгээр нь хүмүүс таньдаг болсон. Г.Дэнзэн өөрийн төрсөн эгч Г.Одонгэрэлээ “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн Ханган нийлүүлэлтийн газарт ахлах мэргэжилтнээр оруулсан гэдэг. Энэ нь нэлээдгүй асуудлыг дагуулаад байсан билээ. Мөн түүний эхнэр Уянгатай холбоотой асуудал, 17 тэрбумын тендер гээд л олон асуудлууд ар араасаа гарч эхэлсэн билээ.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ