Сонгуульд оролцсон иргэдэд 1000 нэгж өгнө

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.
Тэдгээрийн дотор Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлын явц болон сонгогчдын шилжилт хөдөлгөөний тухай, Гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж буй ажлын явцын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил, Саналын хуудас хэвлүүлэх ажлын явцын талаарх ажлын хэсгийн мэдээллийг тус тус сонслоо.
Мөн хуралдаанаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Монголын Залуучуудын Холбооноос ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагчдээрх агентлагаасМонгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн албан бичигт,Үүрэн холбооны оператори компаниуд/Мобиком корпораци, Жи-мобайл ХХК, Скайтел ХХК, Юнител групп/ нь саналаа өгсөн сонгогч бүрд 1.000 нэгжийг шагнал болгон өгөхөөс гадна үүдэн гарах зардлын асуудлыг өөрсдөө хариуцан ажиллахаар болсныг мэдэгджээ.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдыг урамшуулах энэхүү санаачилгыг дэмжив.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ