С.Ламбаа Н.Хүрэлбаатарын хэрэгт холбоотой юуюу

УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг Н.Хүрэлбаатарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэх одоогоор эх сурвалжгүй мэдээлэл "дээгүүр" тархаж эхэлжээ. Гэвч түүнийг хуулийнхан шалгаж эхэлсэн гэх мэдээллийг батлах эх сурвалж одоогоор олдохгүй, холбогдох албаныхнаас тодруулах гэсэн боловч утсаа авахгүй байгаа юм. Түүнийг Эрүүл мэндийн яаманд сайдаар ажиллаж байх үед Н.Хүрэлбаатар төрийн нарийн бичгийн даргынх нь ажлыг хашиж байсан билээ. Энэ нь ийм яриа үүсэх нөхцөл болсон ч байж мэднэ. Юутай ч С.Ламбааг Н.Хүрэлбаатарын хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн байж магадгүй юм. Одоо Хуулийнхан болон албаны хүмүүс энэ асуудалд тайлбар хийхийг хүлээх л үлдлээ.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ