Гадаадад байгаа монголчууд саналаа өгч эхэллээ

Өнөөдөр гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд саналаа өгнө. Сонгуулийн ерөнхий хороо,болон Улсын бүртгэлийн газрын мэдээлснээр Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газруудад өнгөрсөн сарын 5-29-нийг дуустал сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэсэн. Гадаад улсад суугаа 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан Салбар комиссуудад нийт 6478 сонгогч бүртгүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар гадаадад саналаа өгсөн иргэдийн тоотой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс УБЕГ салбар комиссуудаас ирүүлсэн бүртгэлийн жагсаалтыг иргэний бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулгалт хийж, нягтлан шалган 6233 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулжээ. Үлдэж буй 240 гаруй иргэний нэр хаяг, регистрийн дугаар зөрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зэрэг зөрчлийн улмаас бүртгэлийн жагсаалтаас хасагдсан байна. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажил ирэх ням гаригт дуусна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ