С.Ламбааг УМБГ-аас дуудаж уулзжээ

УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг Н.Хүрэлбаатарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна гэж өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг УМБГ-аас дуудаж уулзсан нь үнэн гэнэ. Түүнээс Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын талаар асуусан бөгөөд Хамт ажиллаж байсны хувьд тэдний зан төлөв, ажлын хандлага, харилцааны талаар асууж тодруулсан юм байна. Тэрбээр сайд байсан хүний хувьд мэдээлэл өгөх үүрэгтэй гэж бодсон учраас дуудсан дээр нь очоод уулзах нь зөв гэж бодсон аж. Түүнийг Эрүүл мэндийн яаманд сайдаар ажиллаж байх үед Н.Хүрэлбаатар төрийн нарийн бичгийн даргынх нь ажлыг хашиж байсан билээ. Харин Н.Түмэндэмбэрэлийн хувьд санхүү, хөрөнгө оруулалтын дарга хийж байгаад С.Ламбааг ажлаа өгсөний дараа Н.Хүрэлбаатарыг сайд болоход Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ