УИХ-ын дарга Дарханд ажиллалаа


УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн нэгдүгээр цэцэрлэг, “Алтан загас” худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлэгчид, бизнес эрхлэгчидтэй уулзан УИХ-аар батлагдсан хууль тогтоомжуудыг тайлбарлав.
Тус аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны 8000 гаруй хүүхэд байдгаас 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагддаг байна. Аймгийн нэгдүгээр цэцэрлэг 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч одоогийн байдлаар 210 гаруй хүүхэд хүлээж аваад байгааг цэцэрлэгийн удирдлагууд хэлээд цэцэрлэгийн барилгыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал тавьсан юм.
Харин УИХ-ын дарга “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэвэл нэг их наяд төгрөг шаардлагатай. Ийм боломж байхгүй. Тиймээс гэрээр хүүхэд харах үйлчилгээг бий болгож, хүүхэд төрүүлсэн ээж хүүхдээ хоёр нас хүртэл нь хардаг байх хууль санаачилж байгаа. Хүүхэд төрүүлсэн ээжид 10 сарын хугацаанд төрөөс тодорхой хэмжээний мөнгө олгодог. Үүнийг 24 сар болгож нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд бүрт зарцуулж байгаа 113 мянган төгрөгийн хувьсах зардлыг хүүхэд харж байгаа ээжүүдэд олгодог болох замаар цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг шийдэх боломжтой” гэлээ. Цэцэрлэгийн удирдлагууд үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд мөн эцэг, эхчүүдэд үүрэг хариуцлага хүлээлгэх үүднээс тодорхой хэмжээний мөнгө авдаг байх хэрэгтэй юм. Үүнийг хуулиар зохицуулж өгөх боломж бий эсэхийг тодруулж байлаа.
УИХ-ын дарга дараа нь бизнес эрхлэгчидтэй уулзаж УИХ-аас хэд хоногийн өмнө баталсан Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг, Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материал, 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг танилцууллаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ