Ц.Нямдоржийг АТГ биш Ёс зүйн дэд хороо шалгана

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т Ц.Нямдорж гишүүнийг шалгаж өгөхийг хүсч хандсан. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ямар хөрөнгийн эх үүсвэрээр өөртөө хувийн орон сууцнууд бариулсан юм бэ, Хоёр ширхэг хувийн хаус бариулсан асуудлыг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг АТГ-т тавьжээ. УИХ-ын гишүүний хөрөнгө орлоготой холбоотой асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянаж шалгахаар хуульчлагдсан байдаг. Ингээд шалгаад хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна гэж үзвэл АТГ-т шилжүүлж шалгуулах ёстой байдаг юм байна. Тиймээс энэ асуудлыг эрх бүхий байгууллагад нь хандаж тавих нь зүйтэй гэх хариуг АТГ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өгсөн байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ